歌词
Янагын үгээр дутаагаа юу?
Хариу бичээгүйд минь уурлаа юу?
Хал нь гаднаа намайг дотороо хайрлаа юу?
Чиний хувьд би одоо чиний залуу Сэтгэл зүрхэнд чинь би хүрж чадах уу?
Үнэхээр хажуудаа намайг байлгах гээ юу?
Хамт хөтлөлцөж гадуур алхах гээ юу?
Эр хүн юм байна чиний яриаг сонсож сууя
Эр хүн юм байна бүхнийг үүрээд явъя өө
Эр хүн юм байна чинийхээн хайрыг даая өө
Эмэгтэй хүнийхээн төлөө дайнд мордоё өө
Хайраа надад харуулаач
Гарт минь ядаж бариулаач
Чи минь жүжигчин Би бол чиний найруулагч
Хайрын түүхээр кино хийнэ
Залуу насаа чамаар дурсана би
Би байгаагаараа чамайг хайрламаар байнаа.
Би энийг энгийн зүйл гэж бодохгүй байна
Чи надад чихэр шиг санагдаж байна
Би чамайг найзаа гэж дуудахаа байя
Тэгвэл чи надад таалагдаж байна
Би энийг энгийн зүйл гэж бодохгүй байна
Чи надад хөгжим шиг сонсогдож байна
Би чамайг найзаа гэж дуудахаа байя
Тэгвэл чи надад таалагдаж байна.
Ээе очиж байна Цэцэг барьсан залуу байна
Цэлмэг нартай өдөр байна Цээжинд орсон шүлэг байна
Сэлэм бариад мордохгүй ч
Сэтгэл байхад болох уу?
Болдог бол нисэхсэн
Шувуу болон жиргэсэн
Татарын дуунуудыг сонсож эмороод байна
Хипхоп хүн шүү дээ би чинь чамд дуулаад байна
Анхных гэж хэлэхгүй ээ одоо бол чи Бор зүрхээрээ намайгаа хайрла чи
Ахны цас чи бид хоёрт сонин бишээ Анхных юм шиг үргэлж надруу мишээнэ
Хүмүүс намайг дурлажээ ч гэх шиг Дурласандаа ч бишээ
Би энийг энгийн зүйл гэж бодохгүй байна
Чи надад чихэр шиг санагдаж байна
Би чамайг найзаа гэж дуудахаа байя
Тэгвэл чи надад таалагдаж байна
Би энийг энгийн зүйл гэж бодохгүй байна
Чи надад хөгжим шиг сонсогдож байна
Би чамайг найзаа гэж дуудахаа байя
Тэгвэл чи надад таалагдаж байна.
Бусад хүмүүс бидний талаар тэдэнд хамаагүй
Тэдний ертөнц чи бид хоёрт ёстой таарахгүй
Амьдрал баялаг болохоор чамайг би чинь хүлээжийнээ
Олон хайрын дуунаас чамайг би чинь дуулжийнээ
Би чинийх Чи минийх
Энэ бидний Хайрын түүх
Хэцүү байвал хэлж амжаагүй таагүй түүхээ нуу
Чамд хайртай нэгэн хүү.
专辑信息