歌词
Намрын гунигтай үдэш байлаа
Ахиад би зуныг хүлээсээр сууна аа
Хэн юм бэ? Хэнийг харуулдан сууна вэ?
Хэр удаан хэн нэгнийг ингэж хайх вэ?
Хаашаа чи яарна вэ?
Санаанаас ургасан сайхан дэлбээ юу чи?
Саваагүй насны минь
Сарнисан бодол юм уу?
Салхинаас ч хурдан юм
Мартахаас ч хайран юм
Гуниг ба гутралаа сэтгэлээ уудлахаас
Дуугүй байсаар залхалаа
Дугтуй дүүрэн өвөл байна
Үнэндээ үнэн байна
Цээжинд минь хөндий байна
Хэнд ч үүнийг хэлсэнгүй ээ
(Цас цагтаа ирсэнгүй ээ)2
Шаргал навчинд гунигаа үлдээгээд би
Шархалж үлдсэн сэтгэлээ үлдээх вэ?
Сартай нөнийн гэрэлд ганцаараа л алхаад
Сайныг бодож ирээдүй гэрэлтэй харагдлаа
Хаанаас ирэх вэ?
Хаана байна тэр хүн?
Хамгийн дотно санагдана надад өөрөө
Хөврөнө он цаг хугацааны төөрөг (өнгөрнө)2
Гуниг ба гутралаа сэтгэлээ уудлахаас
Дуугүй байсаар залхалаа
Дугтуй дүүрэн өвөл байна
Үнэндээ үнэн байна
Цээжинд минь хөндий байна
Хэнд ч үүнийг хэлсэнгүй ээ
(Цас цагтаа ирсэнгүй ээ)3
专辑信息