Chi Haana Baina

歌词
Хайрын тэнгэр минь чи хаана байна
Над дээр бороо болон орооч
Хайрын тэнгэр минь чи хаана байна
Над дээр цас болон будраач
Сарны гэрэл минь чи хаана нуугдана
Бид хоёрын учралд гэрч болооч
Салхины чимээ минь чи хаана амарна
Бид хоёрын ярилцахыг сонсон суугаач
Цэцэг дэрлэн үлгэр жаргааж
Чиний чихэнд шигнэсэн үгс
Энэ шөнийн дүүд биш шүү
Одод инээж байна
Үүлс нөмрөн цаг хугацаа
Чамайг над руу хөтөлсөн мөч
Энэ өдрийн бодол биш шүү хайрт минь
Үүр цайж байна сэрээрэй
Хайрын тэнгэр минь чи хаана байна
Над дээр бороо болон орооч
Хайрын тэнгэр минь чи хаана байна
Над дээр цас болон будраач
Сарны гэрэл минь чи хаана нуугдана
Бид хоёрын учралд гэрч болооч
Салхины чимээ минь чи хаана амарна
Бид хоёрын ярилцахыг сонсон суугаач
Үдшийн болзог саран хүлээж
Надтай хамт байсан шөнө
Энэ хүсэл төдий биш шүү
Чи сарнаас тодхон байсан
Сэтгэлд минь үүрд нарыг авчирсан
Миний зүрхэнд хэлсэн үгс
Үүрд гэж би чамдаа хэлж байна
Мөнхийн хайрын сэтгэлдээ дуулна
Хайрын тэнгэр минь чи хаана байна
Над дээр бороо болон орооч
Хайрын тэнгэр минь чи хаана байна
Над дээр цас болон будраач
Сарны гэрэл минь чи хаана нуугдана
Бид хоёрын учралд гэрч болооч
Салхины чимээ минь чи хаана амарна
Бид хоёрын ярилцахыг сонсон суугаач
Хайрын тэнгэр минь чи хаана байна
Над дээр бороо болон орооч
Хайрын тэнгэр минь чи хаана байна
Над дээр цас болон будраач
Сарны гэрэл минь чи хаана нуугдана
Бид хоёрын учралд гэрч болооч
Салхины чимээ минь чи хаана амарна
Бид хоёрын ярилцахыг сонсон суугаач
Хайрын тэнгэр минь чи хаана байна
Над дээр бороо болон орооч
Хайрын тэнгэр минь чи хаана байна
Над дээр цас болон будраач
Сарны гэрэл минь чи хаана нуугдана
Бид хоёрын учралд гэрч болооч
Салхины чимээ минь чи хаана амарна
Бид хоёрын ярилцахыг сонсон суугаач
专辑信息
1.Bi Tuuniig Harsnaas Hoish
2.Chi Haana Baina
3.Hezee
4.Nud Chin Hair Haruulna
5.Hairtai Huniihee Gar Luu Guigeerei
6.Zuvhun Chamruu
7.Chamdaa Heley
8.Chadahgui