歌词
Үг : энхтайван
Ая : нэрнэмэндэл
Илбийн юм шиг хайр дурлал минь чи минь
Энгүй гагцхан өр зүрхний эзэн минь
Эндээс эхлээд зөвхөн жаргал амлая
Дурлал гэгчийн амтанд би согтуурч
Дулаан биеийн чинь илчинд би мансуурч
Нэгэнт чамдаа уусан байж шингэсэн
Хайртай гэдэг гагц богино үг чинь
Хорвоог мартам тийм янаг үнсэлт чинь
Гагцхан миний хайрын эзэн чи
Тэврээд үнсэх төдийд чамыг санадаг
Дэргэд дандаа байхад сэтгэл ханадаг
Дэлхий төгсөх цаг ирсэн цоо чамтайгаа
Хайр хайрын дээд хайраараа
Тэтгэж дандаа ивээх нар минь байна чи
Энэ амьдралын мөч бүхэнд
Миний зүрх чиний л нэрээр цохилно
Миний зүрх чиний л нэрээр цохилно
Нэг л удаа амьдарах хүмүүний замтай
Эгэл бүхний дээдийг амталъя чамтай
Энгийн атлаа чи минь дэндүү тгэрлэг
Чамдаа хэлэх үг цээжинд өл багтана
Маргаашийн нар бидний хайраас мандана
Ахиад хэлье чамдаа би хайртай
Хайр хайрын дээд хайраараа
Тэтгэж дандаа ивээх нар минь байна чи
Энэ амьдралын мөч бүхэнд
Миний зүрх чиний л нэрээр цохилно
Миний зүрх чиний л нэрээр цохилно
专辑信息
1.不是梦 Zudd Bish
2.Nuutshan durlal.
3.gantshan chamdaa
4.孤独的世界
5.深紫花瓣
6.生活 amidral
7.爱到永远
8. 唯一的你 ZaLuus
9.紧紧拥抱
10.遐思 Bodol(吉他曲)
11.ilbiin yum shig hair
12.hairtai chamda