歌曲 / 歌词

Аялгуу

HarangaListen on Apple Music

歌词

Монгол хүний найман дэм бүхнийг дээдлэн эгшиглэсэн
Морин хуурын саараа нь үгүй сайхан аялгуу
Зүүд нойронд энхийн дуулал болон сонсогдоод
Зүрх сэтгэлд эвийн ерөөл хэлэн хоногшоод
Алтрах нарны цацраг дор
Жаргалыг минь тэтгэж
Амьдрах насны минь туршид
Сэтгэлийг минь хөглөсөн
Хуурын бишрэм эгшиг
Ай сайхан аялгуу
Цайдам талын тэнгэр уудмыг хуучлан уянгалсан
Цараа нь талбиу хуурын яруу сайхан аялгуу
Үй олонд минь эвийн сургаал хэлэн хүндлэгдээд
Үр хүүхдэд минь эцгийн сургаал шиг хайрлагдаад
Алтрах нарны цацраг дор
Жаргалыг минь тэтгэж
Амьдрах насны минь туршид
Сэтгэлийг минь хөглөсөн
Хуурын бишрэм эгшиг
Ай сайхан аялгуу
Магнаг дэлхийн амар амгаланг магтан дуулсан
Малчин ардын минь туульс хайлах хуурын аялгуу
Түмэн олныхоо сэтгэлд хөг болон яруусаад
Төр улсынхаа хөгжилд хүч нэмэн хүнгэнээд
Алтрах нарны цацраг дор
Жаргалыг минь тэтгэж
Амьдрах насны минь туршид
Сэтгэлийг минь хөглөсөн
Хуурын бишрэм эгшиг
Ай сайхан аялгуу

更多歌手作品

专辑信息

HARANGA - Hard Rock Group, Vol. 1 & 2 (Special Version - Gold) →
  1. Амьдрал
  2. Дөрвөн Улирал
  3. Гэгээ
  4. Зэрэглээ
  5. Москвагийн Бороо
  6. Илүүдсэн Дурлал
  7. Бодлын Тэнгис
  8. Замд Гаръя
  9. Манан
  10. Энэ Бол Дурлал Биш
  11. Өнгөрсөн Үе
  12. Үгүйлэн Санана
  13. Хамгийн Сүүлчийн
  14. Хилэнцэт Харц
  15. Их Хаадын Сүнс
  16. Чи
  17. Аялгуу
  18. Шүүдэрцэцэг
  19. Хайтан Цэцэг
  20. Амьддаа Бие Биеэ Хайрла
  21. Бүсгүйн Заяа
  22. Блюз
  23. Алсын Гялбаа
  24. Ума Хум
  25. Шивнээ
  26. Зөвхөн Монголдоо