歌词
Зүүдэт шөнийн хорвоог уярааж
Зүрхнээсээ аялсан ээжийн бүүвэй
Намуун үдэшийг надтай хамт энхрийлж
Насны хорвоог уяраан жаргаана
Бүүвэй бүүвэй алаг үр бүүвэй
Бүүвэй бүүвэй алтан дэлхий бүүвэй
Одот шөнийн тэнгэрийг уярааж
Охиндоо аялсан ээжийн бүүвэй
Орчлон хорвоог надтай хамт энхрийлж
Онгон хайраараа энэрэн жаргаана
Бүүвэй бүүвэй алаг үр минь бүүвэй
Бүүвэй бүүвэй алтан дэлхий бүүвэй
Амгалан шөнийн сарыг уярааж
Ангаахай хүүдээ аялсан бүүвэй
Алаг хорвоог надтай хамт энхрийлж
Ариун хайраараа тэврэн жаргаана
Бүүвэй бүүвэй алаг үр минь бүүвэй
Бүүвэй бүүвэй алтан дэлхий бүүвэй
Бүүвэй бүүвэй алаг үр минь бүүвэй
Бүүвэй бүүвэй алтан дэлхий бүүвэй
Бүүвэй бүүвэй алаг үр минь бүүвэй
Бүүвэй бүүвэй алтан дэлхий бүүвэй
алтан дэлхий бүүвэй
алтан дэлхий бүүвэй
专辑信息
1.Eejiin buuvein duu