歌曲 / 歌词

Starry Night

Quintino & BlasterjaxxSienteListen on Apple Music

歌词

Сэтгэл догдлон байна
Зүрх шаналан байна
Чанга тэврэхийг хүсээд ирэхийг чинь хүлээнэ
Сэтгэл уяран байна
Зүрх хайлан байна
Час халуунаар үнсээд тэврэхийг хүснээ
Тэнгэрт одод түгээд шөнийн саран гэрэлтэй
Тэмүүлэх зүрхээ хорьж дийлэхгүйнээ
Ялдам харцыг чинь яасан ч мартаж чадахгүй
Хол байх тусам чам руу тэмүүлэх юм
Хамтдаа инээлдээд нэг л дотно тэврээд
Хайрын диваажин мэт сайхныг хамтдаа мэдрээд
Сэтгэл догдлон байна
Зүрх шаналан байна
Чанга тэврэхийг хүсээд ирэхийг чинь хүлээнэ
Сэтгэл уяран байна
Зүрх хайлан байна
Час халуунаар үнсээд тэврэхийг хүснээ
Нүдээ аниад хайртай хүнээ чанга тэврээрэй
Чамайг хайрлах хайрыг нь чи өөрөө мэдрээрэй
Булбарай зөөлөн арьсыг нь зөөлөн илээрэй
Үгээрээ биш үйлдлээрээ хайраа илчлээрэй
Эмзэг зөөлөн гараас нь зөөлөн атгаарай
Чамайг гэсэн итгэлийг нь чи хэзээ ч битгий алдаарай
Чамайг хайрлах агуу хайрыг нь бүү мартаарай
Болор тунгалаг нүднээс нь нулимс бүү дуслаасай
Цайлган цагаан сэтгэлийг нь битгий сэвтээ
Цаг мөч хором бүхэн үнэтэй шүү дээ
Хайрыг нэхэх биш бие биедээ өгөх хэрэгтэй
Дэлхийд наран хэрэгтэй шиг тэдэнд хайр хэрэгтэй
Сэтгэл догдлон байна
Зүрх шаналан байна
Чанга тэврэхийг хүсээд ирэхийг чинь хүлээнэ
Сэтгэл уяран байна
Зүрх хайлан байна
Час халуунаар үнсээд тэврэхийг хүснээ

更多歌手作品

专辑信息

Starry Night →
  1. Starry Night