歌词
Энэ амьдралд энгийн явхад
Эвээр нэгдэх гэрч гэж бий
Эргэлзэж эмээх гэдэг зүйл үгүй
Тэр чинь Чи
Эхлэхээс минь эхлээд
Эцсийн хамтдаа үзэхсэн гэж
Эрхэм хүнээр сонгож
Энэ биетэй минь зүтгэсэн биз
Бүхнийг 0-ээс эхэлсэн
Дараа нь 1-ээс эхэлсэн
Бүдэрхэд минь түшиж сайныг надаас бэхэлсэн
Амьдралд бүдрэх чулууг садаа гэдэгсэн
Гэтэл чи намайг хаачина тийшээ хамтдаа гэтэлсэн
Миний нэр сүр
Миний буйр суурь
Миний хүрсэн бүхэн чамгүй бол түр зуур
Амжилт бүрийн минь ард алгаа ташаад дэмжиж байсан
Алхам болгоныг минь урмын үгсээр тэтгэж байсан
Чамд баярлалаа гэдэг үгс дэндүү багдана
Чамин биш энгийн үгсээр хийсэн магтаалд энэ дуу багтана
Чадахаасаа илүүг чадаж цаашаа явах нь надтай
Цагын урсгалд олон давааг давах нь Хамтдаа
Үргэлж өөд биш уруу замтай хорвоод
Өөрийг минь дэмжиж өндөрт гаргах гүүр болж
Оноо алдаа хосолсон амьдралд ойлгуулна утга учрыг
Чи бид нэгэн хос болсон Хамтдаа
Саарал амьдралын минь хамгийн цагаан тэр л хэсэгт
Саатаж надтай хамт мэдэрч байсан гэрэл гэгээг
Үргэлж нар тусдаггүй нь үнэн хорвоогийн жамаар
Үүлэн сүүдэр дайрхад намайг орхиогүй ганцаар
Олонхын адил нэгнээр өөрийгөө чи бүү жиш
Онцолж чамаас бусдад ойлгогдох нь Би биш
Надаас бусад нь магад чиний хувьд хэн ч биш
Алив шивнээ байна чимээгүй сонс Чшшш!
Унахад чи босгож
Ургаш замд араас түлхэж
Ухаан бодлыг хурцалж
Урдах орон зайг минь хөглөж
Хичнээн цаг хугацааг надтай цуг үрж байв
Хэзээд энэ бие минь түүний чинь үр дүн байна
Чамд баярлалаа гэдэг үгс дэндүү багдана
Чамин биш энгийн үгсээр хийсэн магтаалд энэ дуу багтана
Чадахаасаа илүүг чадаж цаашаа явах нь надтай
Цагын урсгалд олон давааг давах нь Хамтдаа
Үргэлж өөд биш уруу замтай хорвоод
Өөрийг минь дэмжиж өндөрт гаргах гүүр болж
Оноо алдаа хосолсон амьдралд ойлгуулна утга учрыг
Чи бид нэгэн хос болсон Хамтдаа
Авах гээхийн ухаан
Арга билгийн тухайд
Амьдрал гэдэг хэний ч ухаж дуусгаагүй уурхай
Үүнийг сонсож суугаа
Чамд энэхүү дуугаа
Үг үсэг бүрий нь зориулав
Би бодож тунгаан
Чамд баярлалаа гэдэг үгс дэндүү багдана
Чамин биш энгийн үгсээр хийсэн магтаалд энэ дуу багтана
Чадахаасаа илүүг чадаж цаашаа явах нь надтай
Цагын урсгалд олон давааг давах нь Хамтдаа
专辑信息
1.Baidal iim baina
2.Daldaina
3.Hamtdaa
4.Nadad Hemnel Og
5.Ha Ha
6.Eej
7.Hurdaa Nem
8.Sain Uu- Batsaanuudaa
9.Mongol Minii Dosh
10.7