歌曲 / 歌词

Зүрх Уучил

GuysListen on Apple Music

歌词

Амьдрал минь чамайг хөтлөн цэцэгсийн дундуур
Цацран туяарах гэрлийн зүг хослон алхана
Аз жаргал минь чи...
Зүрхээр минь зүрх тэврүүлж
Зүггүйхэн явахдаа
Зөөлөн үнсэлтээс юуг мэдэрвээ
Хайраар минь сэм хөглөгдөн
Халуухан явахдаа
Шивнэх амьсгалаас юуг сонсов оо
Хонгор минь чи наддаа
Хамгаас нандин хайр
Эргэн ухаарах амьдралаас чин үнэнийг хэлээд
Зүрх зүрхээ уучлахын төлөө
Эргэн ухаарах амьдралаас чин үнэнийг хэлээд
Зүрх зүрхээ хайрлахын төлөө
Сэтгэл минь тэсэн ядан
Хүлээсээр санахдаа
Бичсэн захидлаас юуг уншив аа
Бодолд автан санан үгүйлж
Харуусан явахдаа
Хайрт минь зүрхийг минь уучил гэв үү
Өнө мөнхийн хайр минь би чинь чамдаа дуулъя
Бадран асах хайрын илчээр биедээ шингэн уусъя
Хөлгүй жаргалын далайд хөвж хослон цэнгэж
Хүний энэхэн хорвоог хамт жаргал эдлэн туулъя
Аз жаргал минь амьдрал минь чи
Чиний миний төлөө цохилох зүрх
Хүн хүнээ гэсэн үнэн
Үнэн худал хоёрын заагт
Зогсох хэрэггүй битгий март
Бие биенээ хайж олсон бол
Итгэлийг нь хэзээч битгий алд
Зүрх зүрхээ уучлaхын төлөө
Хайрыг хайрла
Хонгор минь чи наддаа
Хамгаас нандин хайр
Эргэн ухаарах амьдралаас чин үнэнийг хэлээд
Зүрх зүрхээ уучлахын төлөө
Эргэн ухаарах амьдралаас чин үнэнийг хэлээд
Зүрх зүрхээ хайрлахын төлөө
Хонгор минь чи наддаа
Хамгаас нандин хайр
Эргэн ухаарах амьдралаас чин үнэнийг хэлээд
Зүрх зүрхээ уучлахын төлөө
Эргэн ухаарах амьдралаас чин үнэнийг хэлээд
Зүрх зүрхээ хайрлахын төлөө
Зүрхээр минь зүрх тэврүүлж
Зүггүйхэн явахдаа
Зөөлөн үнсэлтээс юуг мэдэрвээ
Хайраар минь сэм хөглөгдөн
Халуухан явахдаа
Шивнэх амьсгалаас юуг сонсов оо

更多歌手作品

专辑信息

Хүн Хүнээ Хайрла →
  1. Нандин
  2. Ариун Нандин
  3. Чи Миний
  4. Хайр Эмзэгхэн
  5. Зүрхэнд
  6. Одтой Өдөр
  7. Хүмүүсээ
  8. Зүрх Уучил
  9. Сайн Уу Хонгор Минь
  10. Нандин Хүсэл
  11. Хавар Намар
  12. Орчлонг Чимсэн Цэцэг
  13. The Love
  14. Ганцхан Чамдаа
  15. Чамгүйгээр
  16. Хүн Хүнээ Хайрла