Tonight's Sky (feat. Lodoisambuu)

歌词
Тэнгэр дээрээс цасан будран хаяална
Амандаа би хайрын дуу аялна
Өвлийн жавар хацрыг минь хайраа л
Замдаа явж байна хүлээгээрэй хайраа
Айл гэрийн хойморт баяр хөөр бялхаж
Аз жаргал хаалга зөөлөн тогшиж байна
Ажлаа тараад яаран алхах залуу хос
Гартаа торт шампань гэрийн зүг жаргалтай
Шинэ жилийн кино шинэхэн зассан гацуур мод
Ширээ дүүрэн ээжийн гараа гаргаж хийсэн хоол
Энд тэндгүй баярын уур амьсгал орж
Энэ өдөр айл бүхэн жаргалтай
Яагаад ч юм нэг тийм
Цаанаа нэг л сайхан
Яагаад ч юм нэг тийм
Энгийн бөгөөд тайван tonight's sky
Tonight's Sky
Бид догдолж байна
Бид хүлээж байна
Шинэ жил хаяанд ирсэн байна
Нэг жилийн хугацаа гэрлийн хурдаар
Түүнийг дэргэд байгаа болохоор би даарахгүй
Happy байхаас өөр ямар ч аргагүй
Tonight
Өвлийн өвөө байдагт итгэдэг байсан
Хүүхэд нас минь одоо бодоход дэндүү сайхан
Тэнгэрт гялбах олон янзын гэрлүүдийг
Дурлаж харчхаад буцаад орно гэр лүү би
Хүн бүхэн мишээн мэнд хүргэн
Шинэ жилийн дуунууд гуниг үргээнэ
Яагаад ч юм нэг тийм
Цаанаа нэг л сайхан
Яагаад ч юм нэг тийм
Энгийн хирнээ тайван tonight's sky
Tonight's Sky
Бид догдолж байна
Бид хүлээж байна
Бүх юм сайхан болно доо
Нэг жилийн хугацаа гэрлийн хурдаар
Түүнийг дэргэд байгаа болохоор би даарахгүй
Happy байхаас өөр ямар ч аргагүй
Tonight
Яагаад ч юм нэг тийм
Цаанаа нэг л сайхан
Яагаад ч юм нэг тийм
Энгийн хирнээ тайван tonight's sky
Tonight's Sky
Бид догдолж байна
Бид хүлээж байна
Нэг жилийн хугацаа гэрлийн хурдаар
Түүнийг дэргэд байгаа болохоор би даарахгүй
Happy байхаас өөр ямар ч аргагүй
Tonight
Нэг жилийн хугацаа гэрлийн хурдаар
Түүнийг дэргэд байгаа болохоор би даарахгүй
Happy байхаас өөр ямар ч аргагүй
Tonight
专辑信息
1.Tonight's Sky (feat. Lodoisambuu)