歌词
Олон юм ярихгүй дуугаараа flexin'
Цагдаа дохив, амрыг эрье
Хамын регистрийг хэлсэн
Учир утгагүй баахан аян дээр үгээ би тестлэв
Миний талаар бичсэн сэтгүүл уншаад дараа нь дэвслэв
Oh, чих амар байлга тэгэх үү (Байлга тэгэх үү)
Oh, тайван суух арга байна уу (Арга байна уу)
Oh, түргэний машин дагаад
Гэр рүүгээ яараад яараад
Түргэлэв араа араа
Урдахаа хийнэ юу ч юм бэ бодонгоо
Унтлаа бүр түр ч гэсэн амс хийе ээ
Урдаас минь урж тастана хэн нэгэн
Дурсгал юм аа, үлдээсэн бүх юм чинь
Цаанаасаа дараад байна
Халуун саун ваннд суусан ч
Зурагтаар гарна comedy
Ганц ч инээсэнгүй ээ
Тамхилав өрөөгөөр дүүрэн
Утаа бүчиж авлаа
Цагийн дараа тайтгарна
Учир нь шинэ хүн хаалга тогшино
Аргагүй хар ус ууна, гараад Zu ороод
Хөгжим сонсоод бүжиглэнэ, түр тайван суухаас
Магадгүй дараагийн дараагийн хундага дээрээ санахгүй
Өнөөдрийн кадрнуудаа
Зүрх дийлэхгүй нь 24 7 оноор
Хэн байснаа таг мартаарай, ухаан санаа орон гаран
Харанхуй шинээр такси ч алга, гэртээ харих санаа
Хэнд хэрэгтэй гэж, ганцаар биш байвал тэр тэгээд болоо
Цаанаасаа дараад байна
Халуун саун ваннд суусан ч
Зурагтаар гарна comedy
Ганц ч инээсэнгүй ээ
Тамхилав өрөөгөөр дүүрэн
Утаа бүчиж авлаа
Цагийн дараа тайтгарна
Учир нь шинэ хүн хаалга тогшино
Худлаа хүмүүсийн дунд нь албаар ороод
Дуртай жүжиглэнэ, дургүй хүргэтлээ
Судсаар нулимс урсана, гаралгүйгээр
Хурдал аа хурдан, цаг ерөөс явахгүй нь ээ
Миний Google-ддэг ганцхан зүйл бол валютын ханш
Гарууд pussy мөрөөднө харин би том pool-тэй харш
Тэдний бичиж байгаа үгнүүд Dragon-оос Дархан руу газраар
Итгээрэй, миний үг чамайг аялуулна, first class-аар
Бугуй цанттал AP, хүнгүй газар ASAP
Хөнжил дотор минь basement
Чиний нууц DM байя, хүний хүнийг битгий хай
**** it, зүгээр л дэргэд минь бай
Тийм ээ тийм, чи эргэлзэж байна
Чи минь хэзээ ч битгий эргэлзээрэй
Чиний төлөө алдаж болно оо би
I don't wanna choose
Баруун гарт минь жаргал
Зүүнд зовлон бий, энэ байрандаа үлд
Энэ үед солигдохгүй
Ойлгомжгүй харилцаанууд зовооно, зовооно
Ойлгомжгүй байсаар ирсэн хорвоо
Хорвоо хорвоо
Цаанаасаа дараад байна
Халуун саун ваннд суусан ч
Зурагтаар гарна comedy
Ганц ч инээсэнгүй ээ
Тамхилав өрөөгөөр дүүрэн
Утаа бүчиж авлаа
Цагийн дараа тайтгарна
Учир нь шинэ хүн хаалга тогшино
Худлаа хүмүүсийн дунд нь албаар ороод
Дуртай жүжиглэнэ дургүй хүргэтлээ
Судсаар нулимс урсана гаралгүйгээр
Хурдал аа хурдан, цаг ерөөс явахгүй нь ээ
专辑信息
1.Бака