Butsaaj Nehehgui Hair

歌词
Нүүдлийн шувуудын хойноос гуних хүн олон ч
Нүднээс далд ганцхан ижил минь л намайг бодно
Энэ орчлонгоор дүүрэн ээжээ гэж хашгарвал
Ижил минь л ганцаар миний дууг танина байх даа
Хүслээс гажууд тавиланд төөрч будилаж явахад минь
Хүүгээ яаж явааг зөнгөөрөө тааж мэдрэнэ
Нүгэлт санаагүй алдаанд минь харуусаад
Нүдэндээ багтахгүй нулимс нь урсч мэлмэрэнэ
Нэг л өөрийн наран надад халтар харагдаад
Нэхэл хатуу хорвоо ижийг минь аваад одно
Цэцэгийн шүүдэр хүртэл настай байдгийг анзаарч
Цэн цэнгийн нулимс нь үнэтэй байдгийг мэдрэнэ
Сүүлчийн ганц амьсгал аа цэцгэнд шингээж та орхиод
Сүүгээр намайг дэлхий дээ даатган өөрөө одохвий дээ
Буцааж нэхэхгүй хайраа ганцхан тийш нь асгачихаад
Бухимдах ч үгүй харуусах ч үгүй орчлонгоос одчих вий дээ ээж минь
Аргал түүж явсан мөр нь үл олдоно
Араг үүрсэн дүр нь нүдэнд хоосон үзэгдээд
Ээжийн минь өглөг тэртээ цагаан аялгуу
Эргээд хэзээ ч олдохгүй уянга болж нэхэгдэнэ
Өнгө цагаан саран танийг тэгэхэд нэхээд
Өрхний заадсаар хоймор тэмтрэн аялана
Намайг тэвэрсэн зураг тань нүдэнд үзэгдээд
Өвөлийн шөнө ижий минь даарч суух шиг болно
Нутгийн нэг чулууг ээжийнхээ оронд босгоод
Нулимстай нүдээр хорвоог ажихийн тэр цагт
Ганцаардхын уйтай барьцгүй орчлонг мэдрээд
Гантиг чулууг түшээд уйлж зогсохвий дээ
Сүүлчийн ганц амьсгал аа цэцгэнд шингээж та орхиод
Сүүгээр намайг дэлхий дээ даатган өөрөө одохвий дээ
Буцааж нэхэхгүй хайр аа ганцхан тийш нь асгачихаад
Бухимдах ч үгүй харуусах ч үгүй орчлонгоос одчихвий дээ ээж минь
专辑信息
1.Eh Oron
2.Hamag Mongol
3.Altan Nutag
4.Manlailan Devegchiin Duu
5.Shine Jil
6.Bi Mongoltoigoo Adilhan
7.Butsaaj Nehehgui Hair
8.Zuudend Irsen Eej
9.Bi Aavtai Hun
10.Etseg Ovgodiin Nutag
11.Toorog