歌曲 / 歌词

Hamag mongol

Javkhlan SamandChingis RadnaevBadamkhaalga SharaanSaidash MongushListen on Apple Music

歌词

《Хамаг Монгол》
Тува- Монгуш Саядаш:Оройдоо уул овоогоо залсан өвгөдийн
Омголон цус нь зүрхэнд минь лугшин байхад
Одод тэнгэрийн чин үнэн байдгийг зарлан дуулгаж
Орчлонгоор нэг Монгол гэж орилмоор байна
Халимаг- Шараев Дима:Энхэр нарнаас галаа тасдсан малчдын
Элбэрэл хайр нь элгэнд минь шимшрэн байхад
Эцэг тэнгэрийн чин үнэн байдгийг хайлан дуулаад
Энэхэн замбуугаар нэг Монгол гэж дуурсгамаар байна
Дэлхий чи сонсооч Хөх тэнгэрийн Монголчууд дуугаа дуулж байна
Дэлхий чи хараач Эзэн Чингисийн Монгол нэгдэн дуулж байна
Буриад- Чингис Раднаев:Дээлэндээ ухаан шившин шингээсэн нүүдэлчидийн
Дэврүүн омог зүрхэнд минь булиглан байхад
Дээд тэнгэрийн чин үнэн байдгийг сонорт дуулгаж
Дэлхийгээр нэг Монгол гэж бадармаар байна
Дэлхий чи сонсооч Хөх тэнгэрийн Монголчууд дуугаа дуулж байна
Дэлхий чи хараач Эзэн Чингисийн Монгол нэгдэн дуулж байна
Өвөр Монгол- Машбатын Баясгалан:Хайрандаа нутаг усаа өлгийдсөн мэргэдийн
Халуун цус нь судсанд минь цохилон байхад
Хаан тэнгэрийн чин үнэн байдгийг айлтган дуулгаж
Хорвоогоор нэг Монгол гэж хашгирмаар байна
Дэлхий чи сонсооч Хөх тэнгэрийн Монголчууд дуугаа дуулж байна
Дэлхий чи хараач Эзэн Чингисийн Монгол нэгдэн дуулж байна
Монгол- Самандын Жавхлан:Морио агсаж дэлхийг номхруулсан баатруудын
Мохошгүй домог ясанд минь шархиран байхад
Мөнхтэнгэрийн чин үнэн байдгийг зарлиг болгож
Магнаг ертөнцөөр нэг Монгол гэж уухайлмаар байна
Дэлхий чи сонсооч Хөх тэнгэрийн Монголчууд дуугаа дуулж байна
Дэлхий чи хараач Эзэн Чингисийн Монгол нэгдэн дуулж байна
Хамаг Монголын үр сад омогшин дуулж байна

更多歌手作品

专辑信息

Hamag Mongol →
  1. Eejiin chanasan tsai
  2. Har harhan harts
  3. Altargana
  4. Iliin gol
  5. Zeergenetiin shil
  6. Zalbiral
  7. Odugen taiga
  8. Chamd duralchihaj bi
  9. Togoruun bielgee
  10. Ejiimni
  11. Ah duugiin goliin us
  12. Bi tevchihgui
  13. Dangina
  14. Avamga opei iirii
  15. Sharka barka
  16. Eh oronchdiin duu
  17. Hamag mongol
  18. Tsovoo hongor