歌词
Мэдрэгдэж байна би чамайг бодоход ч
Мэдрэгдэж байгаа чи намайг бодоход
Эргэлзэж байгаа үүнийг дурлал гэдэг болохоор
Таалагдаж байгаа нэгэндээ дурласан болохоор
Чи надад дургүй биш дурлачихсан тийм
Эмэгтэй хүн болохоор хэлэхгүй байх тийм үү
Хараад байгаа юмуу намайг өөр нүдээр
Чамд хэцүү байна уу надгүй өдрүүдээр
Би чамтай ярьж болохуу дотно сэдвээр
Харих хэрэггүй ээ чамайг гэртээ үлдээе
Амтандаа хайхыг хүснээ өглөөний үүрийн гэгээ
Дахин сэрэхийг хүснээ чиний анхилуун үнэрээр
Би даварч болох уу яг л найз залуу
Одоо хайрлаж болох уу яг л найз залуу
Үсийг минь засна сахлыг нь хусах азтай бүсгүй
Гарыг чинь атгаад зарлаж байна миний найз бүсгүй
Гэрэлтэй цонх үдшийн харанхуй
Дэргэдүүр нь өнгөрвөл сэтгэл даарахгүй
Магадгүй чи тохой тулна цонхоор хараад
Сэтгэлийг чинь авсан залуу хүлээж суугаа
Би чиний цонхон дээр ургасан цэцэг
Би чиний бичсэн шүлэгний чинь төгсгөл цэг цэг
Дурласан сэтгэл чинь нимгэхэн цэцгийн дэлбээ
Би чамд зориулж зурна цэцгийн дэлбээ
Бодлын чинь жижиг буланд амьдарч
Бүдгэрч байгаа дурсамжуудаа сэдрээж
Гуниглах дуртай би чамайг бодож
Шаналах дуртай би чамайг бодож
Хайрлах шалтаг минь үнэн болохоор нүцгэнээрээ
Би унах дургүй тэр тусмаа эсрэгээрээ
Амьдрал намайг шалгаж байна чамайг байхгүйгээр
Би дотроо хайрлах дуртай гаднаа хайргүйгээр
Хос хоёрын дунд хорвоог гатлах зориг бий
Хорвоод хосгүй хоёрын дунд бяцхан хайр бий
Надад юу хэрэгтэй гээч муу сайн юуг ч үзэв
Чамд юу хэрэгтэй гээч чиний төлөө амьдарч чадах хэрэгтэй хүн
Мууг нь би үүрье чи минь жаргалтай бай
Уурлаж магадгүй хааяа
Эр хүн заримдаа алдаж магадгүй хааяа
Би чинь төгс хүн биш шүүдээ хааяа хааяа
Гэрэлтэй цонх үдшийн харанхуй
Дэргэдүүр нь өнгөрвөл сэтгэл даарахгүй
Магадгүй чи тохой тулна цонхоор хараад
Сэтгэлийг чинь авсан залуу хүлээж суугаа
Би чиний цонхон дээр ургасан цэцэг
Би чиний бичсэн шүлэгний чинь төгсгөл цэг цэг
Дурласан сэтгэл чинь нимгэхэн цэцгийн дэлбээ
Би чамд зориулж зурна цэцгийн дэлбээ
Чи миний сахилагагүй явсан залуу насыг уучлаарай
Би чиний ROOCKIE шүүдээ
Гэрэлтэй цонх үдшийн харанхуй
Дэргэдүүр нь өнгөрвөл сэтгэл даарахгүй
Магадгүй чи тохой тулна цонхоор хараад
Сэтгэлийг чинь авсан залуу хүлээж суугаа
Би чиний цонхон дээр ургасан цэцэг
Би чиний бичсэн шүлэгний чинь төгсгөл цэг цэг
Дурласан сэтгэл чинь нимгэхэн цэцгийн дэлбээ
Би чамд зориулж зурна цэцгийн дэлбээ
专辑信息