歌词
Үнэн үгийг чихэнд
хамгийн эхэнд хүргэнэ
Зарим хүмүүс үнэнд үргэнэ
Гэхдээ худалд шүргэнэ
Толгой тархи мөнгөө дэмий юманд битгий үр гэнэ
Хорвоо ертөнц өөрийн үйлийн үрээ өөрөө үүр гэнэ
Хүний шуналыг мэргэд могойн хортой үзүүр гэнэ
Үглэж дуусахад тархи
rhyme book-нд үл хүр гэнэ
Өөрийн мэдрэмжийг бүү нуу
Инээ бас уурла уйл дуул
Юмсын хоёр туйл
Байгалийн нэг хууль
Тэнцвэрийг хадгална
Эрүүл бол жаргалан
Тархи минь өлсгөлөн
Зүрх бол цатгалан
Шөнө гэрэлтэй цонх
Хоосорсон лонх
Өнгөрснийг орхи
Үлдээгээд алх
Амьдарч байна анх
Алдаж байж онох
Ухааны чалх
Хазайхгүй чанх
Явдаг зүйл байхгүй
Тойрч давж дайрч найрч
Заримыг нь тоохгүй
хандлага буруугаас ажлаас халагдах
урвуугаар олонд таалагдах
хуруу гар буруугаар залагдах
гар буугаар алагдах
энэ дуугаар чамайг тас хийтэл алгадах
час хийтэл хэлэгдэх rhyme
тасралтгүй тэлэгдэх хорвоо ертөнц баян
элэгдэх хуучин дурсамж паян
үнэ цэнэтэй сургамж
үлдсэнийг нь хаяна
Хэн ч биш эсвэл хэн нэгэн байх
Жинхэнэ "Би" сүнсээ цаг хугацаандаа дайх
Бидний бодол хорвоо ертөнцийг хувиргана
Үнэн сүсэглэж чадвал
чи өөрөө өөртөө лам хуврага юм
Өнгөрсөн үр шимээ өгнө
Ирээдүйг битгий зөгнө
өнөөдөр маргааш нөгөөдөр
Эсвэл өөр нэг өдөр
Жинхэнэ Монгол эр хүн хүлцэнгүй бас дуугүй
Гүндүүгүй бас дээр нь хэнэггүй бол тэнцэхгүй нь ээ яах уу?
Хойморт суусан худлаа хэлбэр байхыг хүсэхгүй ээ
Хүн л юм чинь хааяа атаархана
Хааяа хүнд хатуурхана
Заримынх нь гаднахыг гадуурхана
дотор хүн ядруухан
учраас мөнгөтэй ч дотроо ядуу хүн
Ядруухан монголчуудын
оюуны санааны бэлгэдэл
Л.Түдэв
Монголчууд оюун санааны
хувьд хөгжих гэж
илт удав
Улсаас өгч буй зүйл
бэлэг сэлт одон медал
Бидэнд хэрэгтэй зүйл
одон медал биш
олон kidult
олон бие даалт
...Технологи бас нарийн деталь
Өглөө сэрж өтгөн байхуу тамхи нэрж
Бид бол гэрч
Энэ цаг үеийн бодит харц
Дадал зуршил болон сурц
Чадал сорьц үнэ цэнэ орц
Шинэ хуучин зүйлийн хольц
Чанар голч тулга манасан галч
Шийдэл гарц ганзага дүүрэн анч
Шигшин тунаж үлдсэн анд
Хайртай амьдрал чамд
Амьдрах замд
Сэтгэлийн хат итгэл бат
Олон амт бодол санаа
Чандын чанд
Хааяа шунаж
Хааяа ханаж
Хааяа эгэл
Хааяа гаж
Хувь заяагаа ч шийдэх зөнч
Тулах мөч би бол хар хүч
Тайлагдашгүй нууц сэтгэлгээний нөөц
Цэвэр өрсөлдөгч үр өгөөж Алхимич
Холын холоос голыг онох мэргэн бууч
Гэмт хэрэг ба яруу найргийн тухай тууж...
专辑信息
1.RHYMES (feat. SEKSTSAGAANBOGD)