歌词
Тохь тухтай ажиллана
Бохь тухтай зажилна
Бодлуудаа зайчилна
Цаасан шувуу хайчилна
Алтан хундаганд ус дундарна
Ном судранд бодол ундарна
Лаа унтарна
Зарим хүмүүс алдартай болохыг хүснэ
Ямар ч үнээр хамаагүй
Тэдэнд хүний үнэр хамаагүй
Байгаль орчин түймэр хамаагүй
Бага балчир дүү нар хамаагүй
Чи хүн муулахаар эхлээд хамраа гөв
Өдөржин ажилласан олигтой амраагүй
Амьдрал ямар ч асуудалгүй байсан ч
Хүн өөрөө асуудалтай гэсэн гашуун талтай
Ямар ч асуудалгүй байх нь өөрөө гашуудалтай
Амьдрал эйкшин, гэсэн ч амьдралыг жигшинэ
Тэгээд л агшин зуур түүнээс залхана
Түүртэнэ гэвэл сүйрцэн үр дүн хүртэнэ, нөхцөл бүрдэнэ
Дараад ав, алаад өг
Leaderүүдийн халааг ав
Haterүүдэд салаавч өг2
Тохь тухтай ажиллана
Бохь тухтай зажилна
Бодлуудаа зайчилна
Цаасан шувуу хайчилна
Алтан хундаганд ус дундарна
Ном судранд бодол ундарна
Лаа унтарна
Өөрийгөө ном нойр сексээр цэнэглэнэ
Номхон, гэхдээ нэрэндээ сексийг жийрэглэнэ
Миний раймыг уншаад үгийн сүлжээ таах гэж тэнэглэнэ
Зарим мулгуу ***да нар хүмүүст юм заах гэж элэглэнэ
Мань чинь жаахан сэргэлэн, логик сэтгэлгээ хэрэглэнэ
Токсик харилцааг цэвэрлэнэ
Өөрийн хувь заяаг өөрөө мэргэлнэ
Цэг тавиад цоо шинэ мөр эхэлнэ
Тохь тухтай ажиллана
Бохь тухтай зажилна
Бодлуудаа зайчилна
Цаасан шувуу хайчилна
Алтан хундаганд ус дундарна
Ном судранд бодол ундарна
Лаа унтарна
Тохь тухтай ажиллана
Бохь тухтай зажилна
Бодлуудаа зайчилна
Цаасан шувуу хайчилна
Алтан хундаганд ус дундарна
Ном судранд бодол ундарна
Лаа унтарна
专辑信息
1.Good