Give Me Justice

歌词
Өнөөдөр сэтгэл нэг л тавгүй
Тархинд дүүрэн бодол завгүй
Өөрийн хүнээ цагдаад баригдасныг
Сонсон өглөө сэрлээ
Мөнгө үгүй болохоороо шийдэгдээгүй хэргийн хэрэгтэн
Шударга ёсыг эрх мэдэл дийлсэн болохоор гэмт хэрэгтэн
**** the police шударга ёсыг
Хайж байна би монгол улсын иргэн
Миний дуу бол олон мянган иргэдийн дуу хоолой
Тун олон хуулиас гадуур зүйлийг үл тоодог
Борчуудыг зовоодог хирнээ мөнгө нь хуулийг дийлдэг
Хэн хүнгүй хичээх ёстой байтал
Ямар байнаа бидний байдал
Үзэл бодлоо хэлэхгүй бол би үхсэнтэй адил
Саарал хотод амьдрал муугаар үргэлжилсээр
Сайхан цаг үе ховор болоход ойртон түргэвчилсээр
Бацаанууд хүртэл юм шаана
Цабаан зан гарган тушаана
Буруу замаар hustle хийн
Хар толгойгоороо газар шаана
Залхууралд идэгдэн зугаа цэнгэлд шидэгдэн
амьдрана гэдэг чинь залуу хүнд зохихгүй гэдгийг мэдэхтун
Өдөр өдрөөр сааралтан сүүмэлзэх новшийн Улаанбаатар
Өглөө босоод тархинд ирэх стрэсс хөгийн бодол
Өнөөдөр бас маргааш сайхан болно гэдэг бас л худал
Өөрөөсөө өө хайгаад үзээч ямар байнаа байгаа байдал
give me justice
give me Muthaphuckkin justice
тэмцэх болно **** peace
хуулийн этгээдүүдэд diss
give me Muthaphuckkin justice
За тэхээр хараал идсэн үгээ үргэлжлүүлэн хэлнэ
Young p.a.c maan 76г буудаж алахад бэлэн
Миний дуу хоолойг хэн ч хорихгүй би үүнийг болихгүй
хэзээ ч зогсохгүй үнэн гэдэг үгийг юугаар ч солихгүй
Ирвэс хамгаалагч залуу амилах юм бол би дуугаа больё
С Зориг амьд сэрүүн гараад ирвэл үгээ хэлэхээ больё
Чамин-эрдэнэ ийг алсан хүн шоронд орвол би rap-ээ больё
Хүүхдийн хүчирхийлэгчийг цаазаар авбал дугарахаа больё
Эс бөгөөс ард түмнээ хамгаалж p.a.c maan үгээ хэлнэ
Айхаа алдартаа хийсэн хулчгар зангаа аль дээр дийлсэн p.a.c
Career хөөгөөд хайрын дууг нь дуулаад
bar night event хэсээд явж чадах байсан гэхдээ тэгээгүй
Учир нь үүний төлөө нийгмийн төлөө ард түмний сайн сайхны төлөө
бүгдийн төлөө хэн ч дугараагүй болохоор **** fame
Ундрах миний нэр монгол миний гэр
үүнийг ойлгох хүмүүс мэр сэр байгаа болохоор хүсэл дүүрсээр
专辑信息
1.Give Me Justice