歌词
Хотын гудамжаар алхана хүмүүс зөрнө
Хотын гудамжаар алхах хүмүүс цөөрнө
Зарим гэрэл нь асаж зарим нь унтарч хөрнө
Хотын гудамж бол бидний дундах цөөрөм
Хотын гудамжиндах онгод гундаж төрнө
Яахав миний муу эх орон дундаж гүрэн
Ачаагаа ачаад очих газраа сундалж хүрнэ
Хаяадаа нэг сэтгэл тавгүй суухад хундага дүүрнэ
Бодсон бодол минь очирвааны орой дээр
Очирвааны орой дээр эзэн хааны уриа мэт
Арван таван хувилгаад нь алт эрдэнэ мэт хамгаална
Алдаж оносон үгс минь далай шиг давалгаална
Аавын гал дээр цүчил нэмсэн эрэмгий хүү би
Амьдрал чамайг дуулж суудаг хэлэмгий дүү би
Зорьсон зорилго бодсон бодол үнээс ч илүү бий
Зарим зүйл бол бүх юм гэдэгийг дээр нэг хэллүү би
Хотын гудамжаар алхана хүмүүс зөрнө
Хотын гудамжаар алхана хүмүүс зөрнө
Хотын гудамжаар алхана хүмүүс зөрнө
Улаанбаатар хотын гудамж бидний дундах цөөрөм
Хотын гудамжаар алхана хүмүүс зөрнө
Хотын гудамжаар алхана хүмүүс зөрнө
Хотын гудамжаар алхана хүмүүс зөрнө
Улаанбаатар хотын гудамж бидний дундах цөөрөм
Өнөөдөр ингээд дуусна дараа маргааш эхлэнэ
Өглөөний өнгө аясаар цаашаа аялах сэргээш хийгдэнэ
Өчигдөр зангидсан түүхийг цаг хугацаа ишлэнэ
Ном нь бичээд үнэн бол бүр тэр тусмаа гэрчлэнэ
Хүн бол мэдээж бүхнийг өөрийн болгох нэг л хүслэн
Өвөгдийн минь ишлэл тойр бүгдийн зурж бүслэнэ
Төрөх нь үнэн үхэх нь үнэн нэг л бодлоор шүүслэнэ
Хүн чанарын хэлтэрхийг нь төрөл бүрээр нь зүслэнэ
Уучилахад бэлэн юуг ч туучилахад бэлэн
Ямарч аавын хүүтэй суугаад хуучилхад бэлэн
Санаанд багтаж байгаа бүхнээ сарвайж авхаар шүүрнэ
Санж явахад бүтнэ аажим сажилж явахад хүрнэ
Аавын тэнгэрт хүчээ нэмсэн эр зоригтой хүү бий
Ээжийн энгэрт цойлж ирвэсэн үзэсгэлт бүсгүй бий
Захисан захиас авсан сургамж үүнээс илүүгүй
Зарим зүйл бол бүх юм гэдэгийг дээр нэг хэллүү би
Хотын гудамжаар алхана хүмүүс зөрнө
Хотын гудамжаар алхана хүмүүс зөрнө
Хотын гудамжаар алхана хүмүүс зөрнө
Улаанбаатар хотын гудамж бидний дундах цөөрөм
Хотын гудамжаар алхана хүмүүс зөрнө
Хотын гудамжаар алхана хүмүүс зөрнө
Хотын гудамжаар алхана хүмүүс зөрнө
Улаанбаатар хотын гудамж бидний дундах цөөрөм
Хотын гудамжаар алхана хүмүүс зөрнө
Хотын гудамжаар алхана хүмүүс зөрнө
Зарим гэрэл нь асаж зарим нь унтарч хөрнө
Улаанбаатар хотын гудамж бидний дундах цөөрөм
专辑信息
1.Intro
2.Shivtsaar Lugaa
3.Nalgar
4.Salhilay
5.Margaash
6.Daind Yavaa Met
7.Skit
8.Money Moves
9.Aranshin
10.Black Team II
11.O.G
12.Outro