歌词
Надаас өөр хүн байсан юм уу чиний амьдралд
Танихгүй дүрд тоглохдоо яарсан юм уу?
Урт өдөр байна тийм ээ?
Цагийн зүү зүүрмэглэх чимээ
Ганцаардсан айдсаасаа эмээнэ
Гунигласан байх би иймдээ ч
Шархалсан сэтгэлийг хонгор чи
Борооны ус шиг норгохгүй
Хатсан уруул байж боломгүй
Өөрөө нуугаад ч хайж оломгүй
Чи надад ойртох тусам чинь
Хол зай надад тусгаж байна
Чи надаас холдох тутамдаа
Миний нахиа бүрийг тасалж байна
Харамгүй харамгүй харамгүй
Галзуурлаа тааз ширтээд багалзуур дээр юм тээглээд
Баллуурдах дурсамжаа бар – нд суугаад барж ядна
Энэ бүхэн дуусах юм бол, төгсөх юм бол
Түүх болоод үлдэх ёстой юм бол ирээдүйг таамааргүй
Дахиж нарны гүүрээр ганцаар алхахгүй байх
Хүүхдийн зуугаас пиво худалдаж аваад гэлдрэхгүй байх
Pussy – тэй хотхон дээр зогсоод хүнтэй тамхилахгүй байх
Харилцууран дээрх дуудлага таг чиг болох байх
Унтаж чадахгүй үүрийн дөрвөн цагийг хүргэхгүй байх
Ус агаар л аминд, дахиж амтлахгүй байх
Хөгжим сонсоод үсэрч цовхрохгүй байх
Дахиж уулзах гэж хичээж илүү цаг товлохгүй байх
Ингэж дурлаад ч ирээдүйд дахиж сохрохгүй байх
Чамаас өөрийг оллоо ч дахиж догдлохгүй байх
Гашуун ч амттай юм амттай байна
Би худлаа ярья жаргалтай байна жаргалтай байна
Ахиж догдлохгүй байх дахиж сохрохгүй байх
Дахиж хайр дурлалд би хэзээ ч шунаж ховдоглохгүй байх
Үхлийн хор байсан ч би чинийхээ амнаас уумаар oh no
Үнэн сэтгэлээ зориулж чамд шүлэг бичлээ no no
Айдас үргэм бодол хаалганы цаанаас ирээд буцдаг
Бороо над дээр орооч
Хэнд ч хэрэггүй хаягдсан бодлыг минь угаа
Буруугаа би сайн мэднэ ээ
Буруугаа би сайн мэднэ ээ
Хэзээ хойно нь яг хэзээ юм бэ
Хэзээ хойно нь яг хэзээ юм бэ
Чамайг олохын тулд ямар их хугацаа зарсныг мэдэх үү?
专辑信息
1.Sain Bodoj Uzsen Uu
2.Namaig Too
3.Yaanaa
4.Herwee
5.Tugshuur (feat. Big Gee)
6.Yu Huseew
7.Unuudruus Hoish
8.Top
9.Galzuu Durlal (feat. Enerel)
10.Chadahgui
11.Be Chamd Hairtai (feat. NMN)
12.Unana (feat. Enerel)
13.Zunii Oroi
14.Zenly
15.No Money (feat. Caveman)
16.NO1
17.Dursamj
18.Haltar Tsaas
19.Stillgoing
20.Haraarai (feat. Lil Thug E)
21.Hair