歌词
Бид айхгүй ээ бид толгой гудайхгүй ээ
Нас минь залуу байна цус минь шингэн байна
Монгол улсын иргэн байна сэргэн манд сэргэн манд
Бид айхгүй ээ бид толгой гудайхгүй ээ
Нас минь залуу байна цус минь шингэн байна
Монгол улсын иргэн байна сэргэн манд сэргэн манд
Биеэ засаад гэрээ зас гэрээ зассан бол төрөө зас
Өөрөө өөртөө эзэн бай гэж надад заасан
Нэг л зүйл болохгүй байгааг би анзаарсан
Одоо бидний үе чиний ирээдүй
Чиний эд баялаг чамд байна уу алга
Тэгэхээр яасан байх нь уу чамаас шаасан байх нь
Бодвол тэд цадсан л байхдаа харин бид хатсан талхтай
Аз жаргал өөрөө хаалга тогшихгүй
Амалсан болгонд нь амархан хошгирохгүй
Айлийн эрх охин шиг унжийж би гоншигнохгүй
Тэнгэрийн Монгол гэж дэмий би огшихгүй
Бид айхгүй ээ бид толгой гудайхгүй ээ
Нас минь залуу байна цус минь шингэн байна
Монгол улсын иргэн байна сэргэн манд сэргэн манд
Бид айхгүй ээ бид толгой гудайхгүй ээ
Нас минь залуу байна цус минь шингэн байна
Монгол улсын иргэн байна сэргэн манд сэргэн манд
Хонхны дуу дуулаад бид сэрээгүй
Ард түмэн орилж дэвхцээд нэмэргүй
Амалсан амлалтандаа хүрээгүй
Ардчилал та яг үнэндээ ирээгүй
Нам мам надад ямар ч хамаагүй
Бусдад найдах биш өөрийнхөө замаар л гүйнэ
Энэ бидний амьдрах орчин өөрсдөө л бүтээе
Энэ миний дуу хоолой таньд би хүртээе
Түүхийг дахин бичилцье энэ бол торгон агшин
Алдсан алдаа бүр чинь А үсэг заасан ардын багш чинь
Алдсаныхаа ачаар бид нар хэн нь хэн бэ гэдгийг таньсан
Ар далаараа тавиулсан, 30 жилдээ THANKS!
Бид айхгүй ээ бид толгой гудайхгүй ээ
Нас минь залуу байна цус минь шингэн байна
Монгол улсын иргэн байна сэргэн манд сэргэн манд
Бид айхгүй ээ бид толгой гудайхгүй ээ
Нас минь залуу байна цус минь шингэн байна
Монгол улсын иргэн байна сэргэн манд сэргэн манд
Сэргэн манд сэргэн манд
Нас минь залуу байна цус минь шингэн байна
Монгол улсын иргэн байна сэргэн манд сэргэн манд
专辑信息
1.Биеэ Даа