歌词
Томоогүй насанд минь буцуулж жаргуулсан
Торомгор нүд чинь зүүдэнд эрхэлсэн
Тоост энэ орчлонд ханилахын заяагүй
Тун ч холоос чамайгаа дуулж суух минь буруугүй
Дурлахаас илүү дасхын зовлонг
Догдолсон сэтгэлдээ жаргалаар эндүүрчхээд
Энэхэн заяандаа хая гунивч
Алганы зураас шиг тавиланг яалтай ч билээ
... ... ... ... ...
Арван найман насанд минь эгүүлж наргиулсан
Амраг сэтгэлээрээ аргамжиж тоглосон
Алтан нарны доор хайрлахын аргагүй
Алс нутгийн чамайгаа санаж дуулах минь буруугүй
Дурлахаас илүү дасхын зовлонг
Догдолсон сэтгэлдээ жаргалаар эндүүрчхээд
Энэхэн заяандаа хая гунивч
Алганы зураас шиг тавиланг яалтай ч билээ
... ... ... ... ... ...
Гэнэн залуу насыг минь эргэцүүлж бодогдуулсан
Галбар зандан биеэрээ дур хүслийг булаасан
Сүүдэр гэгээтэй замбуулинд минийх л болоогүй
Санаа алдаж чамайгаа дурсаж дуулах минь буруугүй