歌词
Хадат ухаагийн оройгоор
Хайлаас юундаа урган а вэ
Хайртай амраг чамтайгаа
Хаврын сардаа уулзана даа
Навчит ухаагийн оройгоор
Намираа бороо шаагина
Насан багаа чамтайгаа
Намрын сардаа уулзана даа
Бүдүүн модны мөчир дээр
Бүргэд суугаад сүүмийж байна
Бүрэн итгэлт чамтайгаа
Бүгдийг зөвлөөд ярьмаар байна