歌曲 / 歌词

Халагдах цэргийн вальс

Б. Болд, Э. ЧулуунчимэгListen on Apple Music

歌词

Настай ээжийдээ яарах тусмаа
Нартай дэлхийгээ улам хайрлаад
Одоо ингээд халагдана гэхээс
Оройн тоондоо жагсаад байна даа
Хийморьтой тугандаа адислах өглөө
Хэзээ модгүй ойртсоор л байна даа
Буянтай аавдаа яарах тусмаа
Буурад дэлхийгээ улам хайрлаад
Гэр гэр лүүгээ мордоно гэхээс
Гэгэлгэн сэтгэл минь хуарандаа хоргодоод
Хийморьтой тугандаа адислах өглөө
Хэзээ модгүй ойртсоор л байна даа
Сайхан чам руугаа яарах тусмаа
Сартай дэлхийгээ улам хайрлаад
Цэл залуухан насныхаа дурсгал
Цэргийнхээ андуудтай зургаа татуулаад
Хийморьтой тугандаа адислах өглөө
Хэзээ модгүй ойртсоор л байна даа
Унаган нутагтаа яарах тусмаа
Уужим дэлхийгээ улам хайрлаад
Андгай тангаргаа хүндлэн өргөсөн
Азтай дүү нартаа халаагаа өгсөн
Хийморьтой тугандаа адислах өглөө
Хэзээ модгүй ойртсоор л байна даа
Одоо ингээд халагдана гэхээс
Оройн тоондоо жагсаад байна даа
Хийморьтой тугандаа адислах өглөө
Хэзээ модгүй ойртсоор л байна даа
Хэзээ модгүй ойртсоор л байна даа

更多歌手作品

专辑信息

Хос Орчлон →
  1. Ганцхан минийх
  2. Шилдэг уран бүтээлүүд
  3. Хос Орчлон
  4. Наран Ээж
  5. Эрхэмсэг
  6. Чамайгаа үгүйлнэ
  7. Жаргалтай айл манайх
  8. Санах л юм даа
  9. Насны хайр
  10. Хос Орчлон
  11. Халагдах цэргийн вальс
  12. Нар ээсэн говь
  13. Зүүдний амраг
  14. Илбэе