歌词
Энэ дуу бол миний ертөнцөөр үнэгүй аялах тийз
Хараал идсэн халзан толгойнд өчнөөн баялаг бий
Миний хийсвэр сэтгэхүй бусдын бодлоос тэс өөр
Нүдээ аниад үүнийг сонс бүгдийг дотроо төсөөл
Хэний ч харж үзээгүй хэний ч гар хүрээгүй гайхалтай газар толгой дотор минь бий
Эндэхийн бүх зүйлийг би сайн сайхныг бодож бүтээсэн дутах юмгүй
Тэнгэрт одод түгэх үед би навчаар хийсэн хөлөгтөө
Тухлан суугаад үүлсийн дээгүүр салхиар хийсэн хөдөлдөг
Нүдэнд минь харагдана эрдэнийн чулуу шиг гялалзах уулс
Агаарт хөвнө өнгө өнгөөр анивчих гэрэлт цохууд
Тэнгэрээс доошоо ургах ягаан модод аажим найгана
Зураг шиг сайхан байгаль харах бүр алжаал тайлна
Миний астрал ертөнцөд ирсэн бүхнийг тайвшруулна
Юм бүхэн аажмаар өөрчлөгдөж өөрийгөө ч хааяа гайхшруулна
Бид бол цаг хугацааны өмч жирийн нэг бүхэл биет
Гэвч тэндээс гараад аялж болно клиник үхэл мэт
Солонгон бороотой шөнөөр цэнхэр заанаа унаад ниснэ
Ховор тохиох дүр зургийг ширтэж харна удаан гэгч нь
Өөрийнхөө бүтээсэн ертөнцийн гүнрүү алхлаа
Би бол түнэр харанхуйг гэрэлтүүлээд өөрөө шатах лаа
Солонгон бороотой шөнөөр цэнхэр заанаа унаад ниснэ
Ховор тохиох дүр зургийг ширтэж харна удаан гэгч нь
Өөрийнхөө бүтээсэн ертөнцийн гүнрүү алхлаа
Би бол түнэр харанхуйг гэрэлтүүлээд өөрөө шатах лаа
Ганцаардсан үед чинь чамайг аргадаж биед чинь салхи хүрдэг
Аз жаргалыг чамд үнэгүй өгнө тэнгэрт халих хүртэл
Дээшээгээ унана чи доошоогоо ниснэ тийн
Хэн ч ирсэн энд урт удаан оршихоор тэснэ тийн
Бүх зүйл биеллээ олох боломж зүүдний ертөнц
Бодит байдалд орших гав дөнгөнөөс түүнийг чөлөөл
Энд нар гэж үгүй учир нь бүх зүйл өөрөө гэрэлтэнэ
Элдэв үзэсгэлэнтэй шувууд тэнгэрт хөөрөөд эргэлдэнэ
Хэдэн зуун зуун өнгө алаглан гялалзах шөнийн одод
Чамд дуу дуулж өгөх болно хүссэн үед чинь өндөр модод
Усан галт тэргэндээ сууж задгай тэнгисээр хөвнө
Бодлын нууц аралд очиход саад бас хадтай хэсгээр зөрнө
Хүссэн бүхэн чинь чиний хоёр нүдний хооронд хийснэ
Гуниг зовлон гэдэг зүйлийг бүх насаар нь шоронд хийсэн
Итгэлтэй байна уу амьдралаас сайхан мэдрэмж авсан гэдэгтээ
Эргэж нэг эргэцүүлнэ хүн бүр үүнийг авсанд хэвтэхдээ
Солонгон бороотой шөнөөр цэнхэр заанаа унаад ниснэ
Ховор тохиох дүр зургийг ширтэж харна удаан гэгч нь
Өөрийнхөө бүтээсэн ертөнцийн гүнрүү алхлаа
Би бол түнэр харанхуйг гэрэлтүүлээд өөрөө шатах лаа
Солонгон бороотой шөнөөр цэнхэр заанаа унаад ниснэ
Ховор тохиох дүр зургийг ширтэж харна удаан гэгч нь
Өөрийнхөө бүтээсэн ертөнцийн гүнрүү алхлаа
Би бол түнэр харанхуйг гэрэлтүүлээд өөрөө шатах лаа
专辑信息
1.Хөгжим Гэдэг
2.Замаас Холд
3.Цэнхэр Заан