歌词
Цаг агаар тийм нэг халуун
Хотын амьдрал нэг л хэвийн үргэлжилсээр
Энхтайвны өргөн чөлөө
Өчигдөр уусан юмны нөлөө
Гэнэт чи гарч ирсэн
Нэрийг чинь би санахгүй байсан
Чи хэлсэн "Өчигдөр танилцсан"
Би санахгүй өчигдөр уусан байсан
Уусан байсаан
Чамайг би гомдоосон
Салахыг хүсэж эхэлсэн
Даанч чадахгүй нь
Намайг чи хуураагүй
Үргэлж хамт байхыг хүссэн
Уучлаарай....
Хэд хоног сайхан байна
Хотын гудамж бас зуслан
Чамтай хамт хөтлөлцөөд
Чамтай тэр их сайхан байна
Харин түүндээ баригдахаас би айна
Дотор муухайрч
Чи надад гэнэт хэлсэн
Найз залуутай гэдгээ
Үүнийг би хүлээж байсан
Чамайг би гомдоосон
Салахыг хүсэж эхэлсэн
Даанч чадахгүй нь
Намайг чи хуураагүй
Үргэлж хамт байхыг хүссэн
Уучлаарай
Хамт байсан сайхан мөчүүд
Чиний хөөрхөн инээмсэглэл
Анх уулзсан хотын гудамж
Анх учирсан халуун шөнө
Чамайг би гомдоосон
Салахыг хүсэж эхэлсэн
Даанч чадахгүй нь
Намайг чи хуураагүй
Үргэлж хамт байхыг хүссэн
Уучлаарай