Uyahan Horvoon Hani

歌词
Нүүрнээс чинь туяа цацарч нэвт гийгүүлнэ ээ
Нүднээс чинь гэрэл алдуурч тольт тоглуулна аа
Зүрхэнд чинь лянхуа дэлгэрч илт харагдна аа
Зүүдэнд минь наран мандуулж сүлд сэргээнэ ээ
Аяа уяхан хорвоон хань мину зээ
Аяа учран жаргаах амь буюу чи
Аяа уяхан хорвоон хань мину зээ
Аяа учран жаргаах амь буюу чи
Айлаар чинь орчлон баясаж од мишээнэ ээ
Ажлаар чинь олон бахдаж сод жишээлнэ ээ
Санаанд чинь дэлхий дэвтэж навч нахиална аа
Саруулд чинь дэнлүү асаж өвч гялбаана аа
Аяа уяхан хорвоон хань мину зээ
Аяа учран жаргаах амь буюу чи
Аяа уяхан хорвоон хань мину зээ
Аяа учран жаргаах амь буюу чи
Золбоот чи түүний зүрхэнд оч үсрээснээр
Золоор би түүний эрхэнд орж бишрээжээ
Ашгүй чи ариун журмаа над хүртээснээр
Азтай би халуун илчий нь олж гялайжээ
专辑信息
1.Uyahan Horvoon Hani